Эрхэм зорилго
Хэрэглэгчиддээ үргэлж үнэ цэнэтэй байх баялгийг бид бүтээнэ.

Алсын хараа
Олон улсын стандартын дагуу үйл ажиллагаагаа хөтлөн явуулдаг дэлхийд танигдсан бүтээн байгуулалтын эзэд байна.

Лидер Буянт Холдинг ХХК нь чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх зорилт тавин ажилладаг. Бид одоогийн байдлаар ISO стандартыг хангах чиглэлээр гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүд боловсруулж, тэдгээрийн шалгах хэмжүүрүүд гарган, чиглэл тус бүрээр процессын зураглал, ажлын зааварчилга өгч ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд бид Монголын барилгын салбарт нэр хүнд бүхий төслүүдэд амжилттай ажилласан туршлагатай. 

Бүтээлч, эвсэг хамт олон
Органик багийн соёлыг бүрдүүлэн суралцагч байгууллага байж бүтээлч сэдэл хандлагыг дэмжин хөгжүүлэх жишгийг тодорхойлно.

Инноваци шингэсэн технологи
Дэлхийн тэргүүлэх технологийг эзэмших, нутагшуулах тал дээр идэвх санаачлагатай ажиллаж, өөрийн өрсөлдөх чадварын тулгуур хүчин зүйл болгоно.

Бизнесийн өндөр ёс зүй
Монгол улсын хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж, үнэнч, шударга байдлыг эрхэмлэнэ.

Нийгмийн хариуцлага
Үйл ажиллагаагаа нийгмийн сайн сайхны төлөө байж, байгаль орчинд ээлтэй байхад чиглэнэ.

Байнгын сайжруулалт
Үргэлж өөрийн үйл ажиллагаандаа үнэлэлт дүгнэлт хийж алдаа дутагдлыг илрүүлэн илүү оновчтой шийдлийг хийж ажиллана.